Нүүр / Ёс заншил / Сүлдний тухай ойлголт

Сүлдний тухай ойлголт

Хүний биеийн эзэмдсэн амин тамир болох хийн хүчдэл бөгөөд бие сэтгэлийн үйл ажиллагаанд дэмжлэгэ үзүүлэгч, зориг самбааны хурмал сүр хүчин болно. Сударт “Сүүлд бол хүний биеийн хүч- сэтгэлд шүтэлцсэнийг хэлнэ” гэсэн буй. Сүлд нь хүнийбие мах бодийг тэтгэн, сэтгэлийг ариутган, хүч чадал, цог золбоог бадраан, бие сэтгэлийн тэнцвэрийг барьж, зүг чиг, мөр замыг зөв зөөгч хүч болдог байна. Сүлд хазайх, доройтоход хүний биеийн чалхи доройтон, сэтгэл хямран харшилд ордог. Хүний доройтон хазайсан сүлдэн хүчийг сэргээх СҮЛД ДУУДАХ арга зурхайн ёсонд байдаг.

Төрсөн жил Ивээл жил Харш жил Сүлд гариг Амь гариг Үхлийн гариг Сүлд од Амь од Үхлийн

од

Хулгана Луу,бич морь Лхагва Мягмар Бямба 19 5 22
Үхэр Могой тахиа хонь Бямба Лхагва Пүрэв 16 13 4
Бар Морь, нохой бич Пүрэв Бямба Баасан 4 26 1
Туулай Хонь, гахай тахиа Пүрэв Бямба Баасан 10 26 17
Луу Бич, хулгана Нохой Ням Лхагва Пүрэв 2 23 10
Могой Тахиа, үхэр Гахай Мягмар Баасан Лхагва 12 11 5
Морь Нохой, бар Хулгана Мягмар Баасан Лхагва 16 11 26
Хонь Гахай, туулай Үхэр Баасан Даваа Пүрэв 7 0 26
Бич Хулгана, луу Бар Баасан Пүрэв Мягмар 7 0 16
Тахиа Үхэр, могой Туулай Баасан Пүрэв Мягмар 13 6 23
Нохой Бар, морь Луу Даваа Лхагва Пүрэв 8 26 11
Гахай Туулай, хонь Могой Лхагва Мягмар Бямба 1 7 11

Сүлд гаригт үйл бүхэн хялбар бүтнэ. Амин гаригт буянтай сайн. Үхэх гаригт аливаа үйл бүтэмжгүй тул сэрэмжилж явах хэрэгтэй. Сүлд, амин, эрхтэн одтой өдөр үйл бүхэн сайн. Тотгор, шимнус, үхэх одтой өдөр үйл бүхэнд тааруухан муу байдаг. Ивээл жил, сар, өдөр бүх үйл бүтэмжтэй сайн бөгөөд ивээл жилтэй хүмүүс гэр бүл бололцх  ба зарим их үйлийг хамтран бүтээхэд өлзийтэй сайн. Хүүхэд эхээс мэндлэхийн үед сүлд одтойгоо учирвал урт насална. Эрхтэн одтой учирвал буянтай нэгэн болно. Харш жил, сар, өдөр, цагт аливаа үйлд бүтэмж муутай бөгөөд харш жилтэй хүмүүс гэр бүл болох элдэв үйл хэргийг хамтран үйлдэхээс болгоомжилдог заншилтай. Зайлшгүй ийм шаардлага гарах аваас хариулга засал хийлгэдэг байна.


Ивээлийн ээл

Монголчууд олон зуун жилийн тэртээгээс гэр бүл болох, үр хүүхдүүдээ гэрлүүлэх, шинэ гал голомт үүсгэхдээ аливаа үйлсийг хамтран бүтээхдээ зурхайн ёсыг баримтлан төрсөн жилийн ивээл харшийг сайтар магадлан аль болохоор ивээлээр шүтэлцүүлэхийг чухалчлан үздэг байжээ . Үүний гол учир нь гэр бүл бологсодын төрсөн жил,сар, өдөр ивээл бол бие, сэтгэл нийцэн эе эв сайн, хоёр биедээ элэгсэг халамж түшигтэй, ажил үйлс, аж төрөл нь өөдрөг, төрүүлсэн үр хүүхэд эрүүл энх өсөн торних тавилан бүрдмой.

Ийнхүү төрсөн жилийн ивээл харшийг сайн нягтлан үзэхдээ жилийн махбода харш эсэхийг нэгэн адил харгалзан үздэг бөлгөө. Хэрэв төрсөн жил, сар, өдөр, ивээл боловч махбода харш бөгөөс ивээлийн ээл сайнгүй, аз жаргал амсар дүүрэн бус тул наад зах нь засал залруулга хийх учиртай хэмээнэ.
Түүнчлэн төрсөн жил харш боловч жилийн махбода нь ивээл бол элдэв харшилдаан, муу үрийн нөлөө эервүү, засал хийвээс муугийн нөлөө тусгалыг арилгаж болно хэмээн үздэг байна.

Харшийн уршиг

Гэр бүл бологсодын төрсөн жил нь харш бол гал голомт үүсгэвч улам ХоЙШДОО бие сэтгэл нийцэхгүй, дотносход бэрх, хичнээн хичээвч ажил , үйлс нь бүтэл муутай, түүгээр ч үл барам маргаан мэтгэлцээн, хэрүүл тэмцэл нүүрлэн дайсагналцаж салж сарнихад хүрдэг осол эндэл буй. Эр, эм хүмүүний төрсөн жил ивээл боловч махбода нь харш бол өгүүлсэний нэгэн адил харшилдах нь буй. Мөн түүнчлэн гэр бүл бологсодын төрсөн жил, жилийн махбода ивээл, заяа төөрөг сайн боловч хэн нэг нь харамч хахир, хардаж сэрдэмтгий, эдийн шуналтай, архи холчүүрэмтгий, уур хилэн ихтэй зэрэг муу үйлд хөтлөгдвөөс айл гэрийн дотор амар түвшингүй, гай барцад нүүрлэн зовлонд унадаг.

Зурхайн зурлагаар төрсөн жил, махбода харш боловч болзошгүй гай зовлонгоос сэрэмжилж, хариулга заслыг урьтан хийвээс ивээл жил, мах бодьтой хүмүүсээс дутуугүй сайн сайхан аж төрж болох тавилан буйг номч мэргэн зурхайч өтгөс туурвин үлдээсэн ном судар байдаг.

Тухай toyotase_sahifa

Check Also

Зүйр цэцэн үгс

Хутга хэдий хурц боловч Ишиндээ нэмэргүй Эмч хэдий сайн боловч   Өөртөө нэмэргүй Хууль нь чанд …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *