Нүүр / Ёс заншил / Угийн бичиг / Монголын ёс заншилын гайхамшиг /2-р хэсэг/

Монголын ёс заншилын гайхамшиг /2-р хэсэг/

Үндэсний соёл
budda.mn
Бид нүүдлийн соёл иргэншил хэмээх нэр тойм хэрэглэх дуртай. Энэ нь юуны өмнө “байгал хүн мал” гэсэн гурамслал бөгөөд бидний дээр дурдсан ёс занш¬луудын онцгой чанар төрөлх дархлаа нь үндэсний соёл мөн.Жишээ нь морь урал¬дуулах, бөхийн барилдаан, Сур харваа, монгол дээл, тэрлэг, гутал, айраг уух, цагаан идээ бэлтгэх, гэр өргөө орд, хуур цуур, бий биелгээ, малч эрдэм зэрэг өч төчнөөн зүйл дурдаж болох бөгөөд эдгээр зүйлс нь чухам монгол хэмээх нэр алдрын онцлогийг өргөж байдаг тул өвлөн уламжлаж өртөөлөн удамшуулах ёс заншлууд мөнөөс мөн билээ.

Зургаа. Ардын урлаг

Монгол ёс заншил гэх сэдэвт үндэсний урлаг чухал байр суурь эзэлнэ. Дэлхийн өөр бусад ямар ч улс ард түмэн бүтээж чадаагүй уртын дуу, хөөмий, дэмбээ, морин хуур, найр, наадам, морин эрдэм, монгол гэр, ботго төл авахуулах эгшгийн урлаг, хурай, уухай, зал барил, овоо, эсгий, уул усны тахилга магтаал, галын та¬хилга гээд тоочивч үл барах олныг дурдаж болмуй. Эд¬гээр урлагаа төгс эзэмшиж монгол хүн гэдгээрээ бахар¬хаж явах нь уламжлал ши¬нэч¬лэлийн гол учиг мөнөөс мөн ажгуу. Монгол хүн шиг исгэрэх, хөлгийн нуруун дээр дуу хадаах хийморьтон байдаг гэж үү.

Долоо. Өв

Өв гэдгийг зөвхөн эд хөрөнгө мэтээр үзэж үл бол¬муй. Хэдэн сая живаа жи¬лийн өмнө амьдарч байсан элдэв төрлийн үлэг гүрвэ¬лүүдийн яс өндөг зэргээс эхлээд хэдэн арван мянган жилийн түүх нууцалсан хад¬ны бичээс, булш хиргисүүр, хөшөө дурсгал, онгон тансаг байгал, ариун дагшин ус голууд бидний өв бөгөөд тэдгээрийг хайрлаж, хадгалж хамгаалж өдий хүрсэн уламж¬лалаа хөгжүүлж ёс заншлаа дээдлэх явдал өнөө хийгээд ирээдүйн гол үүрэг ажгуу. 13 алтай, 23 хангай, 33 говь, Хөвсгөл далай, Сэлэнгэ мөрөн, Гур¬ван голын төв, Хархорум… монгол эх орон минь бидний мөнхийн өв.

Найм. Аман зохиол

Монгол хүн бүрийг уран үгийн авьяастан, түүнийг судлан цээжлэж сурталчлан дэлгэрүүлэгчид гэж ярьдаг нь үнэн билээ. Ерөөс монгол¬чуудын ахуй амьдралын өдөр тутмын дэг ёсонд аман зохиол үйлчлэхгүй, түүнд цаг зав гаргахгүй тохиолдол байдаггүй байжээ. Чухам иймээс бүтэн сар хэлдэг тууль /найраглал/, үлгэр / роман тууж/ өч төчнөөн бө¬гөөд энэ дундаас “Монголын нууц товчоо”, “Жангар”, “Буриад Гэсэр” зэрэг сонгодог бүтээлүүд “Хан харанхуй” зэрэг олон туульс дэлхийд алдаршжээ.

Монгол амьдралын цаг хором, алхам бүхэн аман зохиолоор амьсгалж байдаг бөгөөд сургаал үг, зүйр, цэцэн үг, хошин үг, ёгт үг, ёж үг зэрэг үг холбооны төрөл, “оньсого”, “таавар”, “хурдан хэллэг”, “түргэн хэллэг”, “жо¬роо үг” зэрэг уран сэтгэм¬жийн байгалийн уянга дуу¬лал, ерөөл магтаал бөө мөргөлийн уламжтай тахил¬га, урт богино бэсрэг дууны төрөл, уриа, хурай, дууд¬лага, аялага, зээхүй, уухай, гүүргий, тушгиралт, зийлгэ /ямаа/, гурий гээд тоочивч эс барагдах төрөл салбар бү¬хий бөгөөд тэдгээрийг суд¬лах, сурах явдал монгол үндэстнээ хөгжүүлэх чухал хөшүүргийн нэг мөн ажгуу.

Ес. Бичиг үсэг

Монголчууд шиг нэн эрт¬нээс маш олон янзын бичиг үсэг үүтгэн зохиож хэрэг¬лэсэн ард түмэн дэлхийд бас үгүй гэдэг. Хэмүү /нэн эрт балар үеийн/, зангиа, хэв бичиг /мөн адил/ шаантаг бичиг /шумерийн/-ээс эх¬лээд хуянь бичиг /сурвалж арвин ч олдоогүй/ киданы их бага бичиг, орхон /руни/ бичээс, хуучин монгол /согдоос га¬ралтай/ IХ-Х зуунд зохиогд-сон/, тод үсэг /Намхай жамц 1648 онд зохиосон/, Соёнбо үсэг /Занабазар 1686 онд зохиосон/, дөрвөлжин үсэг /Пагва 1269 онд зохиосон/ вагиндра үсэг /Буриад Аг¬ваандорж 1905 онд зо¬хио¬сон/, шинэ монгол үсэг /кирилл 1943-3-25 -нд нам засгийн хамтарсан тогтоо¬лоор/ зэрэг арав гаруй бичиг үсгийг дурдаж болох бөгөөд тэр бүрээр зохиогдсон ном бичгүүдээс суралцах судлах явдал эрхэм болов. Энэхүү олон бичгийн ёс уламжлалд манай түүх соёл хадгалаг¬даж байдаг ажээ.

Арав. Хар хайрцаг

Төрийн хар хайрцагны бодлого нэн эрт үеэс улам¬жилсан гэж ярьдаг боловч тэр нь хар өнгийн хайрцаг дотор нууц бичиг хаадын гэрээс зэргийг хийдэг цоожтой хайр¬цаг байсан мэт ойлгох нь буй. Хар гэдэг нь “хүч”-ийг төлөөлж хайрцаг гэдэг нь хайртай нандин зүйл агуу¬лах жижиг сав гэсэн зүйр¬лэлээр төв гол бодлогыг төлөөлж байсан ажээ. Үүнд:

Нэг. Хуянь /хиан/ угсаа /хуяньны буюу Хүннү гүрний үеэс батлагаатай/-т алтан ураг ясныхан төр барих ёсон.

Хоёр. Алтан чинхур /шонхор/ шүтээн /хиадын/ нандигнах тэнгэр угсаа

Гурав. Алтан аргамжаа /Уг угсааны эмэгтэйн хадам тал/ буюу эмэгтэйчүүдээр хадмын талыг нь барих ухаан бөгөөд одоо үед

нэ¬гэнт алтан урагтан үгүй бол¬сон, алтан чинхур шүтээн үрэгдсэн тул энэ хэллэг уламж¬лалт утга өвөө нэгэнт алдсан байдалтай. Тэдний өмч нандигнал асан төрийн тамга, исэр, хар цагаан туг зэрэг сүрд нь ч үрэгдсэн тул шинэчлэх шаардлага бий. Гэхдээ төрийгхэдхэн хүний дангаар эзэмших өмч болгох “цус ойртох” хэрэгсэл бол¬гохгүй байхыг эрхэмлэх нь зөв бөгөөд тамга туг, дуулал, сүр /тэмдэг/ зэргийг зан¬гидсан төрийн голч бодлого /үндсэн хууль/ энэ сэдвийг төлөөлж болох мэт.

Үргэлжлэлийг маргаашийн нийтлэлээс уншаарай…

Бэсүдэй Н.Нагаанбуу Түүхч, зохиолч

Тухай toyotase_sahifa

Check Also

Ургийн бичиг, удмын түүх

Өнөөдөр Монгол Улсын иргэн, өрх бүрийн зайлшгүй анхаарч явах ёстой зүйл бол ургийн бичиг, удмын …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *