Нүүр / Түүх / Дэлхийн түүх / Хэлэхгүй үг, хийхгүй алдааг үйлдүүлдэг “уур хилэнг” тэвч

Хэлэхгүй үг, хийхгүй алдааг үйлдүүлдэг “уур хилэнг” тэвч

Хэлэхгүй үг, хийхгүй алдааг үйлдүүлдэг “уур хилэнг” тэвч

Нисваасын 5 хорын хамгийн аюултай хор гэмтэй “Уур омог”- ын тухай

Бурханы шашины номлолд уур уцаарыг могой гэдэг амьтнаар жишиж төлөөлүүлсэн байдаг .Уур омог нь сэтгэлийн сөрөг хөдөлгөөний хоёр тал , хүн өөрийн “би”-гээ бусдаас дээгүүр тавих, элдэв саад бэрхшээлд бухимдах тэргүүтнээс үүсэлтэй ,уужуу тайван биш , ухаан бодлын дутагдал , тэсвэр тэвчээргүйгээсихэвчлэн үүсдэг . Уур урин нь хүний хайр энэрэл , зан суртахууны сайн чанарыг алдагдуулж , эзнээ хоромхон зуур эрхэндээ оруулж харгис хэрцгий үйлдэл хийхэд хүч оруулж өгдөгөөрөө хор аюултай . Болчимгүй үйлдэл хийж өөрийгөө болон бусдийг хохироогоод уурын мунхагаас л боллоо хожимдсон гэмшилд орох нь олонтоо .

Уур хилэнг ухааны сайнаар хянаж барьж чадаагүйгээс арван нүглийн хамгийн хүндийг үйлдэж ялтан хэрэгтэн болж амьдралдаа хар толбо суулгасан хүмүүс цөөнгүй бий .”Уур хилэнгээс дөчин унал доройтол ирнэ “ гэж “билгийн зул “ гэсэн сонинд бичсэн байлаа .Дээрхийн гэгээнтэн XlV Далай лам Данзанжамц: “Би уурыг өөрийнхөө хамгийн том дайсанд тооцдог … сэтгэлийн амар амаглан тогтуун чанарыг эвддэг учир уур урин нь дайсны дээд дайсан мөн” “уурыг ухаан тэвчээрээр хорьдог , гаднын дайснаас хүн зугтаж нуугдаж чадна, харин дотоод сэтгэлийн үзэн ядалт уураас ингэж чадахгүй “ хэмээн айлджээ . Ингэхээр яльтай ,яльгүй уурлах сэтгэлийн урьтал болгохгүй байх нь хувь хүний сэтгэхүйн чухал чадвар юм .Тэр бүр учир утгагүй уурлаж уцааладгүй хүн ,эсрэг хүний бухимдалыг шоолж инээгээд гарын хүчээр бус , зан ааш , үгийн урнаарсөрөг сэтгэллийн хөдөлгөөнийг нь дэврээхгүй номхотгох чадвартай байдаг.

Хэн нэгэн чамайг цохиод авбал зодоон үүсэхгүй ,хөөрхий энэ уурын мунхагаар л ингэлээ хэмээн уучилж хандвал зөв шийдэл буюу бурханлиг сэтгэл болох юм. Эцсийн дүндээ зөөлөн нь хатуугаа дийлдэг амьдралийн гүн ухаан энд хамааралтай . үр хүүхдийнхээ яльгүй алдаа эндэгдэлд догшин ширүүн зандарч харьцснаас нялх балчир үрсийн эмзэг сэтгэхүйг цочоож гэмтээдэг . Ямар ч тохиолдолд уурлаж уцаарлахгүй бие биестэйгээ зүй зохистой зөөлөн ая дуу харилцааны соёлыг өөртөө дадуулах нь тийм ч болж бүтэшгүй зүйл биш билээ. Уур омогнь хэвийг эвддэг, эвлэснийг салгадаг хортой . Эд юмаа эвдэхэд харамсан гасалдаг атлаа эв нөхөрлөл эвдэхийг тоодоггүй гэм хүмүүст байдаг .

Насан туршийн хийсэн буяныг нэг удаагийн уур омог арилгах гэм аюултайг Бурханы номд заадаг. Уур хилэн нь өс хонзон үүсгэдэг, тэр нь үр удам дамжин хадгалагдан нүгэлт бодол сэтгэхүйг бий болгоно. Уур уринд сайн зүйл нэг ч үгүй тул “Уур биеийг зовооно, уул морийгзовооно” хэмээн ардын үг гарчээ. Уур хэмээх сэтгэхүйн сөрөг хар хүч нь түр зуурын галзуурал бөгөөд хэлэхгүй үг, хийхгүй алдааг үйлдүүлдэг нисваанисын таван хорын нэг аюултай нь юм.

Эртний сургаалд: “Ус тунгалаг ч хөлдхөөрөө мөс болдог, ухаантан хэдий сайн ч уурлахаараа мунхаг болдог” гэжээ. Хүн нэг өдөр хэд дахин уурлах тохиол байж болох ч, тэр болгонд дуусдаггүй уураа гаргаад байвал эрүүл мэндээ сүйтгэж, стрестт орохоос өөр үр дүнгүй. Анагаах ухааны номонд уурлах нь зүрх, мэдрэл, элэг цөс, тэргүүтэнд суу, айж түгших нь даралт ихэсгэн бөөрөнд нөлөөлнө, бөөр муудвал амархан өтөлнө гэх мэтээр бичсэн байдаг. Монголын алдарт маарамба Жамбалдорж:
“Энэ цөв цагт шунал, тачаангуй, уур хилэн, мунхаг тэнэгийн эрхэнд ихэд автснаар хий, бадгана,үүсэх нөхцөл арвидан амь булаагч өвчин түгсэн байнам” гэж таван хороос элдэв өвчин үүсдэгийг хэлжээ.

Галыг галаар унтраадаггүйн адил уурыг уураар зогсоодоггүй. Мэргэдийн сургаалд: “уурлуулагч хүн рүү далайхаас урд уур руугаа далайж номхотго” “Уураа урвуулж хайраар дар, улмаар хорслоо энэрлээр дар, хуурах санаагаа үнэнчээр дар, хувхай харамаа өглөгөөр дар” хэмээн сануулжээ.

Уур хилэн, омог бардамаар эхэлсэн бүхэн ичгүүрээр төгч, зовлон авч ирдэгийг санаж, уур бухимдалд биш, ухаанд захирагдаж амьдрахыг хүмүүст сануулж хүсмээр байна. Хүн эргэцүүлэн бодолтынхоо хоосон орон зайг уур цухал, бухимдлаар дүүргэх нь их болжээ. Одоогийн нийгмийн орчин, амьдралын доройтол бухимдал тэргүүтэн нь хүмүүсийн сэтгэхүйг өөрчилж, харгис хатуу болгож буйг үгүйсгэхгүй, хүн л юм чинь уурлахгүй, тэмцэл хийхгүй байж чадахгүй,иймээс эр зориг, хүч чадлыг олж, эсрэг харилцаагаа айлгаж буулгана гэж сэтгэвэл, энэ нь сайн арга биш, үүнээс аз жаргал ирэхгүй.

Ирээдүйд эх орны эзэн болох хүүхэд багачууд өсч хүмүүждэг өрх гэр бүлд уур омгоол үүдэлтэй хэрүүл зодоон, хардлага сэрдлэг, хүйтэн хөндий харьцаа их байвал зөвхөн тэр айл төдийгүй нийгэм , хамт олон тайван амгалан байхгүйгээс өрх гэр бүлийг төрийн үндэс гэж үздэг. “Уйтгар цогцолсон ордноос инээд цалгисан овоохой дээр” гэх дээдсийн үг бий. Бусдыг үгүйсгэдэг, өөрийгөө бүхний дээр тавигч омог бардам, дээрэнгүй зан суртахуун нь ихэвчлэн оюуны хомсдолтой, түр зуурын ололт, амжилтандаа эрдэж сагсуурсан цөөн хүмүүсийн гадаад дүр төрх байдаг. Үүнийг “Эрдэм багатын омог их, ишгэн ухнын тачаал их” гэж зүйрлэсэн байна. “Ам бардам, гуя шалдан” гэх буюу бардаж эрдэж яваад баларсан баримт жишээ хүний амьдралд цөөнгүй бий. “Орон цагийн хурыг огторгуйн салхи эвдэнэ, онох ухааны билгийг уурын мунхаг эвдэнэ” гэх тул хүний сэтгэл зүйд байдаг энэ хий өвчнөөс ямагт болгоомжлох, ялангуяа Бурханы сургаалаар  явагч номонд боловсрогчид үлгэр жишээ байваас зохилтой.

Нагаржунай богд “Хаанд бичсэн садны захиа” хэмээхдээ: “Уурлуулавч хонзогнодоггүй амирлуулах чухал, … тиймээс намайг доромжов, зодов, хүлэв, таваар эдийг минь булаав гээд өш хонзонг дотроо барьснаар хямрал тэмцэл үүснэ, түүнийг тэвчин амар тайван нойрсоо” гэсэн нь бурханлаг хүний уужуу ухааны эрдэм болой. Уур хэмээх сэтгэлийн сөрөг хөдлөлийг хорих хамгийн сайн эм бол ухаанаас ургасан тэвчээр юм. Гадаад байдал нь гоё боловч дотроо гайхуулах юмгүй, зан муутай хүнийг монголчууд “аашны тулам” гэж ёжилдог.
budda.mn

Тухай toyotase_sahifa

Check Also

Будаг шагай дүү нь

     Харалдай хаан гэж байж гэнэ. Харалдай хааны хүү Хариутган тайж, Хариутган тайжийн дүү Будаг …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *