Нүүр / Улс төр / Х.Баделхан: Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах боломж байна

Х.Баделхан: Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах боломж байна

Overview

DESIGN
DISPLAY
RECEPTION / CALL QUALITY
PERFORMANCE
SOFTWARE
BATTERY LIFE
ECOSYSTEM

Good

You're all clear, kid. Let's blow this thing and go home! But with the blast shield down,

User Rating: 4.28 ( 3 votes)

Борлуулалт муу байгаа орон сууцнуудыг төр худалдан авч төрийн албан хаагчдад урьдчилгаагүй, хүүгүй зээлээр олгох асуудлыг Засгийн газрын түвшинд ярьж эхэлжээ. Энэ талаар БХБ-ын сайд Х.Баделханаас тодрууллаа.

-Борлуулагдаагүй байгаа орон сууцнуудыг Засгийн газраас төрийн албан хаагчдад хүүгүй, урьдчилгаагүй өгнө гэсэн мэдээлэл байна. Энэ хэр бодит мэдээлэл вэ? 

-Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар төрийн албан хаагчдыг орон сууцжуулах боломж байна. Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчдыг орон сууцтай болгох үүргийг төр хүлээдэг. Энэ хүрээнд улсын хэмжээнд байгаа төрийн албан хаагчдын орон сууцны хангалтын судалгааг хийсэн. Судалгааны дүнгээр улсын хэмжээнд 192 мянган төрийн албан хаагч ажиллаж байна. Нийт төрийн албан хаагчийн тавны нэг нь буюу 60 орчим мянга нь л дэд бүтцэд холбогдсон орон сууцтай байдаг юм байна. Өнөөдрийн байдлаар орон сууц хүссэн төрийн албан хаагч 56 мянга байна. Тиймээс бэлэн байгаа орон сууцыг төрийн албан хаагчдад олгох боломж байгаа юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Харин хэрхэн олгох, хөрөнгийн эх үүсвэрийг хаанаас гаргах вэ гэдгийг Сангийн яамтай ярьж байгаад шийднэ. Өнөөдрийн байдлаар бол манай улсын эдийн засгийн байдал маш хүнд байгаа. Төсвийн орлогын 50 хувийг өр, зээлэнд өгч байна. Энэ нөхцөлд төрийн албан хаагчдыг орон сууцтай болгох ямар боломж байна вэ гэдгийг бид судалж байгаа. Хуваарилалтыг нь гаргасан. Одоо хөрөнгийн эх үүсвэр л гол асуудал болж байгаа.

-Эхний төлөвлөгөөгөөр хөрөнгийг хаанаас босгоно гэж үзэж байгаа вэ?

-Төрийн албан хаагчдын амьдрал хүнд байгаа. Эмч, сувилагч, багш нарт сарын цалингаас өөр орлого байхгүй. Тиймээс хуулийн дагуу 45 хувь хүртэл төлбөр тооцоо хийж болно. Тэрүүгээрээ нэг удаа өгөх боломж байна уу гэж судалж байгаа. Хамгийн гол нь хөрөнгийн эх үүсвэрийг шийдээд Засаг шийдвэр гаргавал энэ санаа ажил хэрэг болгох боломжтой хувилбар гэж үзэж байгаа.

-Улсын хэмжээнд борлуулагдаагүй хэчнээн орон сууц байгаа вэ?

-УИХ-аас өнгөрсөн нэгдүгээр сард улсын хэмжээнд баригдаж байгаа орон сууц, борлуулагдаагүй байгаа орон сууцны тоог гаргаж, борлуулах арга хэмжээ авах тогтоол гаргасан. Үүний дараа УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гарсан байдаг. Тодруулбал, тавдугаар сардаа багтаж борлуулагдаагүй орон сууцны судалгааг гаргах гэсэн тогтоол юм. Энэ дагуу Барилга хот байгуулалтын яам судалгаа хийж, улсын хэмжээнд баригдаж байгаа 72 мянган орон сууцны тоог гаргасан. Үүнээс Улаанбаатар хотод 59 мянга нь, орон нутагт 12 мянган айлын орон сууц баригдаж байгаа гэсэн дүн гарсан. Энэ бол ойрын хугацаанд ашиглалтад орох барилгын тоо юм. Харин 6390 айлын орон сууц борлуулагдаагүй байна. Үүний 5822 нь Улаанбаатарт, хөдөө орон нутагт 568 айлын орон сууц нь байна. Тиймээс Улаанбаатар хотод байгаа борлуулагдаагүй орон сууцнуудыг энгийн, бизнесийн зориулалттай стандарт гэж ангилсан. Үүнээс хамгийн хямд нь 1 мк нь 1.6 сая төгрөгний өртөгтэй 2118 орон сууц байна. Энэ орон сууцнуудыг эргэлтэд оруулъя гэж ярьж байна.

Тухай toyotase_sahifa

Check Also

“Сайн дурын үйл ажиллагааг дэмжих тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол санаачлан боловсруулсан “Сайн дурын үйл ажиллагааг дэмжих тухай” хуулийн төслийн олон нийтийн …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *