Нүүр / Улс төр / УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Тодруулбал, УИХ-аас УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн тогтоол гаргасан. Уг тогтоолд Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавиад байсныг өнөөдөр хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлээгүй учир “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй” гэсэн томьёоллоор санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн 79.5 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа.

Ингэснээр УИХ-ын гишүүн Д.Муратын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг дахин хэлэлцэхээр боллоо.

Тухай toyotase_sahifa

Check Also

“Сайн дурын үйл ажиллагааг дэмжих тухай” хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол санаачлан боловсруулсан “Сайн дурын үйл ажиллагааг дэмжих тухай” хуулийн төслийн олон нийтийн …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *